
Харин Монголд борлуулалтыг хэрхэн хийж байна вэ. Ихэнх байгууллага эхлээд ПИАР хийнэ, дараа нь тасралтгүй реклам цацна, харин эцэсийн мөчид худалдан авагч тухайн барааг худалдан авахаар ирэхэд борлуулагч бохь зажилан, “Авбал ав байвал бай” гэж хэлээд зогсон байх нь хэвийн үзэгдэл болсон байна. Мөн чанартаа бол борлуулагч худалдан авагчийг ирэх тэр мөчид тухайн бараанаас хэдийг л бол хэдийг авахад хүргэдэг хамгийн гол түлхүүр байх ёстой.
Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Сайн борлуулагчийг ажиллуулах, эс бол одоо байгаа борлуулагчаа сайтар бэлтгэх. Борлуулагчийг бэлтгэх байгууллагын хувьд худалдах, борлуулах сургалтаар сүүлийн гурван жил тасралтгүй сургалт явуулж байгаа туршлагатай байгууллага бол Монголын Лектор төв. Гадны дэвшилтэт менежментийг цаг ямагт нэвтрүүлж, Монгол хөрсөнд буулгаж, сургалтаараа дамжуулан Монголын зах зээлд алхам алхамаар үр өгөөжөө өгсөөр байна. Харин наймдугаар сарын 23-25-ны хооронд “Мастер борлуулагч” сургалт явагдах юм байна. Хэрэв та шаардлагатай үед өөрийгөө ч худалдах чадвартай болохыг хүсвэл 70101839, 70111839 утсаар холбоо барьж тус сургалтанд хамрагдаарай.