
Удахгүй төсвийн тодотгол хэлэлцэх учир ойрын үед саналаа нэгтгэн танилцуулахыг Шадар сайд үүрэг болгоод ажилдаа хариуцлагатай хандахыг хүслээ.
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар болон бүх тендерийг хариуцсан Худалдан авах ажиллагааны газар гэсэн агентлаг байдаг юм.