Мотоциклийн дэгжин дуулга

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Мотоциклийн дэгжин дуулга

Шведийн зохион бүтээгчид "Hovding" нэртэй нэгэн гоёмсог дуулгыг бүтээжээ. Энэхүү дуулга нь мотоцикл, унадаг дугуй, скетборд хэрэглэгчидэд зориулагдан бүтээгдсэн юм. Энэхүү дуулга нь жирийн үед ороолт шиг харагдах бөгөөд таныг унаж осолдох эсвэл аюултай байдалд орох үед хэлбэрээ автоматаар маш хурдан өөрчилж таны толгойг хамгаалалтанд оруулах юм.

Hovding дуулга нь маш дулаахан байхаар хийгдсэн тул та өвлийн улиралд хүзүүндээ зүүж явахад тохиромжтой бөгөөд ердөө 1.5 lbs жинтэй аж. Мөн уг дуулга нь дахин цэнэглэгдэх батеритай ба одоогоор 600 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж