iPad-аа бичгийн машин болгожээ

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

iPad-аа бичгийн машин болгожээ

Танд iPad дээрээ текст бичих төвөгтэй санагддаг уу, мөн та өөрийн iPаd-аа сонгодог бичгийн машин шиг болгохыг хүсч байна уу?

Дизайнер Аустин Иан iTypewriter нэртэй нэгэн хэрэгслийг бүтээсэн ба та энэхүү хэрэгслийн тусламжтайгаар iPad-аа сонгодог бичгийн машин шиг болгож дэлгэцэнд хүрэлгүйгээр бичих боломжтой болох юм.

Таныг товч дарах үед iPad тань бичгийн машин шиг дуугарах ба бичиж дуусахад хонхны чимээ гарах юм.

Энэхүү хэрэгсэл нь одоогоор худалдаанд гараагүй байгаа ба хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа ажээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж