Их Британи 4G интернэттэй болно

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Их Британи 4G интернэттэй болно

Их Британий харилцаа холбооны “Ofcom” корпорацциас ирэх жил гэхэд гар утасны супер хурдны 4G интернэтийн үйлчилгээ гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Энэ тухай өнөөдөр  тус корпорацийн зохицуулагч мэдэгджээ. Тэрбээр “Ofcom” корпораци ирэх жил гэхэд хэрэглэгчдэд гар утасны супер хурдны 4G интернэтийн үйлчилгээг хүргэх болно. Энэхүү 4G интернэтийн тусламжтайгаар хэрэглэгчид гар утсаараа ямарч контентыг маш хурдан татаж, интернэтээр аялах боломжтой болно” гэж мэдэгджээ. Уг 4G интернэтийн үйлчилгээ нь Герман болон Азийн зарим орнууд зэрэг нийт 45 оронд  бизнес болон үйлчилгээнд нэвтрээд буй бөгөөд Их Британи энэ үйлчилгээг хараахан нэвтрүүлээгүй байсан байна. 

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж