
Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт хоёрдугаар хэсгийн гурав дахь өдрийн тоглолт тус болж байгаа ба 12.00 цагт Индонез, Саудын Арабын багуудын тоглолт 67:73-аар өндөрлөн Саудын Арабын баг хоёрдугаар хэсгийн тоглолтод эхний хожлоо авлаа.
Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт
- 10.00 цагт Тайвань, Иран
- 12.00 цагт Индонез, Саудын Араб
- 14.00 цагт Бахрейн, Филиппин
- 16.00 цагт БНХАУ, БНСУ
- 18.00 цагт Ливан, Япон
- 20.00 цагт Энэтхэг, Сириын багууд тус тус тоглоно.
Азийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд Буянт-Ухаа дахь спорт цогцолбор үргэлжилж байна. Спортын төв ордонды үүднээс Яармаг дахь Буянт-Ухаа спорт цогцолбор руу тоглолт үргэлжилж байх хугацаанд үнэ төлбөргүй автобусаар үйлчилж байгаа ба тоглолтын тасалбар 1000 төгрөг юм.
А.БАРСБОЛД