
Сьерра-Леон улс энэ жилийн сүүл гэхэд шилэн кабель тавих ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаар төлөвлөсөн байна. Уг шилэн кабель тавих төслийг Сьерра-Леонтой БНХАУ-ын харилцаа холбооны “Хуавей” компанитай хамтран гүйцэтгэх аж.
Энэхүү шилэн кабель нь 17 мянган километрийн урттай байх бөгөөд нийт 21 улсыг холбохоор тооцоолсны 18 нь Африкийн орнууд байх юм байна. Өмнө нь Дэлхийн банк Сьерра-Леонд энэхүү шилэн кабель тавихад зориулан 31 сая ам.долларын зээл олгожээ.
Б.АНХТУЯА