Apple, Samsung-ийн эцсийн шатны шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Apple, Samsung-ийн эцсийн шатны шүүх хурал болно

Гар утас үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүн эгнээнд тооцогдох Америкийн Apple болоод Өмнөд Солонгосын Samsung компаниуд оюуны өмчийг хулгайлсан хэргээр харилцан шүүхдэлцээд байсан билээ.

Apple-ийн зүгээс Өмнөд Солонгосын Samsung корпораццийг өөрсдийнх нь бүтээгдэхүүний хэв маягийг хуулбарласан хэмээн буруутгаж байгаа аж. Харин Samsung корпорацциас дээрх мэдээллийг эрс няцааж өөрсдийнх нь хэрэглэгчдийн сонголтыг үл хүндэлсэн бүдүүлэг үйлдэл хийж байна хэмээн Apple-ийг буруутгаад байгаа.

Тус хоёр компанийн зарга Калифорнийн шүүхээр өнгөрсөн зургадугаар сард хэлэлцэгдэж эхэлсэн. Харин эцсийн шатны шүүх хурал өнөөдөр болох гэнэ. Хэрвээ шүүхийн шийдвэр Apple компанийн талд шийдэгдвэл тус компани өөрсдийн iPad болон  iPhone-ий технологийг хуулбарласан  хэмээн  Samsung-аас 1.6 тэрбум евро буюу 2.5 тэрбум ам.долларыг нэхэмжлэн авах эрхтэй болж байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж