Солонгос хэлний шалгалт 25-нд болно

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний шалгалт 25-нд болно

Монгол Улсын Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох найм дахь удаагийн шалгалтыг энэ сарын 25-26-нд авах юм. Дээрх шалгалтын бүртгэл зургадугаар сарын 11-13-нд орон даяар явагдаж, нийт 6411 иргэн хамрагдсан байна. 

VIII дахь удаагийн шалгалтын хуваарь болон шалгалтанд анхаарах зүйлс:

1. Хуваарь 

2012. 08.25 (Бямба гараг) – 2012.08.26 (Ням гараг)

2. Шалгалтын цагийн хуваарь

1-р ээлж – 10:30-11:40(Унших 10:30-11:10, Сонсох 11:10-11:40)

2-р ээлж – 15:00-16:10 (Унших 15:00-15:40, Сонсох 15:40-16:10)

  • Шалгуулагч нь шалгалтын өмнөх сургалтанд суухын тулд 1-р ээлж 09:30цагт, 2-р ээлж 14:00  цагт тус бүрийн ангидаа хүрэлцэн ирсэн байх ёстой. Ангийн хуваарийг шалгалт өгөх өдөр сургуулийн самбар дээр тавина. Цагаас хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхаарна уу.

Анхаарах зүйл

  • Шалгалтын өдөр шалгуулагчдад тест ба хариултын хуудас тус бүр нэг нэгийг тараах бөгөөд хариултын хуудсан дээр шалгуулагчийн овог нэр, бүртгэлийн дугаар, вариант нь хэвлэгдсэн байна.
  • Шалгуулагч нь хариултын хуудсыг авангуутаа өөрийн овог нэр, бүртгэлийн дугаартай ижил эсэхийг тулгаж үзэх хэрэгтэй бөгөөд хариултын хуудсан дээрх варианттай ижил варианттай тестийг авч бөглөх ёстой.
  • Тестийн вариант тулгаж үзэлгүйгээр аван бөглөснөөс үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээх тул тараасан тестийн вариант хариултын хуудсын варианттай ижил эсэхийг шалгалт эхлэхээс өмнө заавал шалгаж үзэх хэрэгтэй.
  • Хариултын хуудас 1 хүнд нэгийг тараах бөгөөд засах юмуу солих боломжгүй учраас хариултын хуудсаа анхааралтай бөглөх хэрэгтэй.
  • Шингэн болон туузан штрихээр зассан тохиолдолд буруу хариулсанд тооцогдоно.
  • Шалгалтын төв комиссын гишүүд ба хянагч нар бүх шалгуулагчийн зургийг царайтай тулгалт хийх тул шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авчирна уу. (Иргэний үнэмлэхгүй ирсэн бол шалгалтанд оруулахгүй.)
  • Шалгалтанд хар өнгийн тосон балтай ирэх хэрэгтэй. (Харандаа эсвэл өөр өнгийнбалаар бөглөсөн тохиолдолд хүчингүйд тооцно.)
  • Шалгалтын дундуур бие засах газар орох боломжгүй бөгөөд шалгалт дуустал ангиас гарч болохгүй. (Шалгалтын дундуур ангиас гарвал шалгалтыг хүчингүйд тооцно.)
  • Шалгалтын байранд гар утас гэх мэт харилцаа холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно. (Биедээ авч орох болон ашиглавал зүй бус үйлдэл гаргасанд тооцно.)
  • Зүй бус үйлдэл гаргасан нь батлагдвал тухайн шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.

Шалгалтын Хуваарь

(Бүртгэлийн дугаараар гаргасан болно.)

Шалгалттай холбоотой болон бусад мэдээллийг www.monkor.net, www.hudulmur.mn сайтаас хүлээн аваарай.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж