Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нямаагийн Батааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс томилсугай.
2. Дашийн Батмөнхийг 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хүний нөөцийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилон ажиллуулсугай.
3. Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ёндон-Ойдовын Гэрэлчулууныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн томилсугай.
4. Цэндийн Баатархүүг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс томилсугай.
5. Даваахүүгийн Пүрэвдавааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогчоор 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс томилсугай.
6. Нямдаваагийн Гантөмөрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн Засаг даргын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс томилсугай.
7. Лувсандагвын Ганхөлөгийг 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр томилон ажиллуулсугай.
8. Сорогжоогийн Очирбатыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн томилсугай.
9. Цэдэндамбын Отгонбаганыг 2012 оны 08 дугаар сарын 20-ноос эхлэн нийслэлийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ