Ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногт зарлана

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногт зарлана

УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөөд нэг хонож байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын анхдугаар чуулганыг өндөрлүүлээд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага байна гэж үзсэн юм. Харин УИХ-ын дарга ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах чиг барьж буй ажээ.

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2012 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн зэрэгцээ Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн батална. Орон нутгийн сонгууль ирэх аравдугаар сард зохион байгуулагдах тул түүнээс урьтаж хууль эрх зүйн орчныг УИХ-ын сонгуулийн тухай хуультай нийцүүлэх шаардлага тулгараад байгаа билээ. Тэгвэл 2012 оны төсөвт тодотгол хийх хүрээнд шинээр байгуулсан яамдын төсөв, хөрөнгийг баталж өгч, ажил хийх боломжийг нь олгох шаардлагатай болж буй юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж