Эвдрэл бүхий талбайн хэмжээг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Эвдрэл бүхий талбайн хэмжээг тогтоожээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол орны хэмжээнд 4256 га
эвдэрсэн талбай  буйг тогтоосон байна. Эдгээр газрыг нөхөн сэргээх
хөрөнгийг улсын төсвөөс бүрдүүлэх болж хуулийн төсөл боловсруулж буй ч
одоогоор зардлыг нь суулгаагүй байгаа хэмээжээ. МХЕГ-ын Байгаль орчин,
аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газрын шалгалтаар илэрсэн
зөрчлийг арилгах зорилгоор улсын байцаагчийн дүгнэлт, акт, албан
шаардлагыг харьяа агентлагаар дамжуулан хүргүүлж, шийдвэрийн
хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа аж. Мөн хууль бусаар ашиглаж,
олборлосон 134.7 сая төгрөгийн түүхий эд, материалыг улсын орлого болгож
нэр бүхий 13 иргэнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагад
шилжүүлсэн талаар мэдээлжээ.

Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж