Өнөөдөр өглөө Буянт-Ухаа спорт цогцолборт хоёрдугаар хэсгийн гурав дахь өдрийн тоглолт боллоо. Үүнд, 10.00 цагт Тайвань, Ираны багуудын тоглолт болж, 78:77-оор Тайваний баг ээлжит хожлоо аван хэсэгтээ нэг ч хожигдолгүй тэргүүлж байсан Ираны баг анхны хожигдлоо хүлээлээ. Одоо тус цогцолборт Индонез, Саудын Арабын багуудын тоглолтын хоёрдугаар үе, 27:27-оор үргэлжилж байна.
Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт
- 10.00 цагт Тайвань, Иран
- 12.00 цагт Индонез, Саудын Араб
- 14.00 цагт Бахрейн, Филиппин
- 16.00 цагт БНХАУ, БНСУ
- 18.00 цагт Ливан, Япон
- 20.00 цагт Энэтхэг, Сириын багууд тус тус тоглоно.
Азийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд Буянт-Ухаа дахь спорт цогцолбор үргэлжилж байна. Спортын төв ордонды үүднээс Яармаг дахь Буянт-Ухаа спорт цогцолбор руу тоглолт үргэлжилж байх хугацаанд үнэ төлбөргүй автобусаар үйлчилж байгаа ба тоглолтын тасалбар 1000 төгрөг юм.