
Хүмүүний соёл, эх дэлхий гоо үзэсгэлэн, онгон байгалийн сүр хүчийг шингээсэн алдарт зураач урчууд, дэлхийн сийлбэрч, дархчуудын бурхан ухаан, гарын ураар бүтсэн уран баримал, хосгүй үнэт бүтээлүүд “Ханбүргэдэйн бэлэг дурсгалын галарей”-н шилэн хоргоноо заларлаа. Сийлбэр ур бүхэн нь ухаан, утга шингээсэн, хийц бүрээс цорын ганц л байх эрхэмсэг нандин бэлэг дурсгалын зүйлс Ханбүргэдэйгээс таны өргөөнөө зочилж, өв болон үлдэх учиртай.

Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагтаа хийморь сүлдтэй явахын бэлгэдэл морин эрдэнэ, хээр талдаа салхи татуулан давхилдах адуун сүрэг, газарын тэнгэрийн хүчтэний дээдэс бүргэд, арслан барс, эд хөрөнгө эрх мэдлийг бэлгэдэгч шонхор, иртэй, эрх чөлөөтэй

байхын билгэдэл чоно, насан хутгийн ерөөл заан, яст мэлхий, үнэнчийн дээдлэл нохой, идээ ундаа арвижихын эхлэл үхэр, гоо бүхний илэрхийлэл буга согоо, тэргүүтэн гээд бэлгийн дээд үнэт эдлэлүүд угалз наадуулж, хээ хуараар чимсэн нарийн ур хийцтэйгээр үзэсгэлэнгийн танхимд өрсөн байна.

Мөн Италийн дэлхийд гайхагдсан шаазан урлал, уран зураг, Монгол бэлгэдэл европ тансаглал хослуулсан уран нарийн хийцтэй ханын мөнгөн сийлбэр урлалууд, оюуны дээд

бэлгэдэл шатар, алт мөнгөн бэлэг дурсгалууд тансаг орд харшийн тань хойморт заларч, нүнжиг илтгэж, удам дамжих хэрэглээ болно.
Тунгалаг бодлын тусгал, сайн энергийн хурал гэгддэг болор, мөнгөн эдлэлүүд лааны суурь, цэцгийн вааз, энгийн бус сонгодог хэрэглээг танд санал болгож байна.
Хүн төрөлхтний нандин эрдэнэ, өмнө үеийн хосгүй дурсгал, өнөө үеийн эрч хүч, ирээдүй цагийн бэлгэдэл болсон бэлэг дурсгал, тансаг эдлэл хэрэглэлийг “Ханбүргэдэйн бэлэг дурсгалын галарей” таалалд тань соёрхуулж танд зориулж байна. Чухамдаа ийм л бэлэг сэтгэлийн таашаал бэлэглэн, онгодын бурхдыг тань даллаж бас танд онго шүтээн болж удам дамжин үлдэх увидастай.
