Сансрын технологи ашиглан ойг тоолно

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Сансрын технологи ашиглан ойг тоолно

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг дархадын хотгорт хэмээх газарт монголын хамгийн урт настай шинэс модыг олж тогтоожээ. Эрдэмтэд өнгөрсөн жил энэ газраас 1000 жилийн настай шинэсийг олж тогтоосон байдаг аж. Ойн тухай хуульд зааснаар ойг 10 жилд нэг удаа тоолохоор заасан байдаг аж. Уг хуулийн дагуу Хөвсгөл аймагт дөрвөн сая га талбайд энэ жил сансрын нарийн технолог ашиглан ойн тооллого хийхээр төлөвлөсөн байна. Манай оронд ойн дундаж наслалт 120-130 жил бөгөөд үүнийг залуу, дунд насны болц гүйцэж байгаа нь энэ салбарын мэргэжилтнүүдийн санааг зовоож буй аж. Тус аймгийнхан ойгоо тоолсноор тэдгээрийг хамгаалах эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж үзэж байгаа гэнэ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж