Н.Цэнд-Аюуш: “Хоёр ертөнцийн буудал” жүжгээ ирэх сард нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Н.Цэнд-Аюуш: “Хоёр ертөнцийн буудал” жүжгээ ирэх сард нээнэ

“Намрын синдром”, “Сайн уу, амьдрал минь” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ кино урлагт чамлахааргүй амжилт үзүүлээд буй “ТВ коктейль”-ийнхон анхны тайзны бүтээлдээ ханцуй шамлан ороод байгаа аж. Энэ талаар тус хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуштай цөөн хором ярилцлаа.

-“ТВ коктейль”-ийнхоноор сонин юу байна. Ойрын үед ши­­­нэ уран бүтээл дээр ажил­лаж байгаа гэж сонссон юм бай­на?

-Манай хамтлагийнхан хо­шин урлаг, дэлгэцийн бүтээл туур­виж байсан бол одоо анх удаа драмын жүжиг тавихаар бэлтгэл ажил­даа ороод байна. Яг одоо ма­най хамтлагийнхан бүрэн бүрэлдэ­хүү­нээрээ, мөн СТА Ц.Батхуяг буюу Амбий, Навчаа эгч бид нар унш­лага хийж байна. Ерөнхийдөө бэлт­гэл ажил бараг хангагдсан.
 
-Хэн гэдэг зохиолчийн ямар бү­тээлээс сэдэвлэ­сэн жүжиг вэ?

-Францын зохиолч Эрик-Эм­мануэль Шмиттийн бүтээлээс сэ­­дэв­лэсэн “Хоёр ертөнцийн буу­дал” хэмээх жүжгээ есдүгээр са­рын эхээр үзэгчдийн хүртээл бол­гох гэж байна. Жүжиг маань зур­гаан гол дүртэй. Гол дүрд ма­най хамтлагийн жүжигчин А.Өнөр­жаргал, Д.Энхбаяр нар тог­лоно. Жүжгийн найруулагчаар “Мө­рөөд­лийн хөлөг онгоц”, “Диваа­жин­­гаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг ки­ног найруулсан Ж.Сэнгэдорж ажил­лаж байгаа.

-Жүжгийн бэлтгэлд орохоо­соо өмнө албан ёсны зөвшөө­рөл авсан гэл үү?

-Бид Францын Элчин сайдын яам болон зохиолч Эрик-Эмма­нуэль Шмиттээс албан ёсны зөв­шөө­рөл авсан. Тийм ч учраас бэлт­гэл­дээ эрчимтэй орчихоод явж байна.

-“Хоёр ертөнцийн буудал” жүж­гийн гол утга санаа, үзэгч­дэд хүргэх мессежийг хэлбэл?

-Жүжгийнхээ гол утга санааг дэлгэрэнгүй яримааргүй байна. Учир нь үзэгчид маань өөрсдөө ирээд үзвэл сонирхолтой байх бол­но. Ерөнхийдөө бүх л насны хү­мүүст зориулсан. Аль ч насны­хан үзэхэд манай жүжгээс өөрөө өөрий­гөө олж харна гэж хэлмээр бай­на.

-“Мөнгөний гахай” танай хамт­лагийнхны сүүлд хийсэн дэл­гэцийн бүтээл. Үзэгчид ч таа­тай хүлээж авсан. Тэгвэл одоо дахин дэлгэцийн бүтээл хийх үү?

-Одоохондоо төлөвлөсөн зүйл алга. Эхлээд жүжгийнхээ нээл­тийг хийе. Ойрын өдрүүдэд өөр зүйлд анхаарах ч завгүй жүжгийн­хээ бэлтгэлийг хийж байгаа. Бүр амралтын өдрүүдэд хүртэл ажил­лаж байна. Тэгэхээр энэ жилдээ дэл­гэцийн бүтээл хийж амжихгүй байх. Ирэх жилээс хийнэ ээ.

-Хүүхдүүдэд зориулсан бүтээл тэр дундаа хүүхэлдэйн кино хийх гэж байгаа гэж сонссон юм байна?

-Бид хүүхэд багачуудад зо­риул­сан уран бүтээл хийхээр тө­лөв­лөөд байгаа. Тэгэхдээ ажил арай эхлээгүй байна. Хүүхэлдэйн ки­но хий­нэ. Гэхдээ үндэсний хүүхэл­дэйн баатартай болох зорилготой бай­гаа. Мөн Монгол оронд болон дэл­хийд ховордсон ан амьтдыг бяц­хан багачуудад таниулан сур­талчилах ажлыг хийх гэж байгаа.

Э.ТУУЛ

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж