
Нийслэлийн дунд сургуулийн хүүхдүүдийг нэгдсэн журмаар автобусаар хүргэдэг үйлчилгээг нээе гэж тэрээр хэллээ. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэх гэж маш их цаг алддаг. Тиймээс сургуулиудад өөрсдийн автобустай болгох шаардлагыг тавина гэсэн юм. Сургуулиуд хүүхдүүдийн хаягийг тодорхойлж, тодорхой зогсоолуудыг бий болгох ёстой гэдэг саналыг хэллээ. Одоогоор зөвхөн захын хороололд гэхэд 47 сургууль байдаг юм.
Түүнчлэн Их дээд сургуулийн хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал тавьлаа. Одоо түүнээс 12 төлөөлөгч асуулт асууж байна.
Д.ЖАРГАЛСҮРЭН