Эрүүл мэндийн сайд уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд уулзалт хийлээ

Шинэ Засгийн газрын танхимын гишууд ажилдаа эрчтэй орж байна. Эруул мэндийн сайд Н.Удвал яамны харьяа эмнэлгийн дарга нар, эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга нартай уулзлаа. Монгол хүний эрүүл мэнд ихээхэн эрсдэлд байгааг сайд дурьдаад Эруул мэндийн яамны үйл ажиллагаанд мэргэжлийн удирдлага дутагдсанаас доголдолд орсон тул тус  салбарт иж бүрэн эрчимтэй шинэчлэл хийх шаардлага байгааг онцоллоо. Тэрбээр шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт АН-ын болон "Шударга ёс" эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тусгах юм байна. Бас салбарын шинэчлэлийн хөтөлбөр боловсруулахаа цохон тэмдэглэлээ. Сайд Н.Удвал төрийн бодлого боловсруулахад эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийн санал бодол чухлыг тэмдэглэж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хөтөлбөрт оруулах саналаа ирэх лхагва гариг гэхэд ирүүлэхийг эмнэлгийн дарга нар, эрдэмтэд, мэргэжлийн салбар зөвлөлийн дарга нараас хүслээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж