Бизнесийн янзын санаатай ч санхүүжилт алга уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Бизнесийн янзын санаатай ч санхүүжилт алга уу?

Энэ бол аль эрт дээр үеэс шинээр бизнес эрхлэгчдэд тулгамдаж байсан асуудал. Харин шинэ үеийнхэн шинэ бизнес эхлүүлэхдээ онлайн технологийн боломжийг ашиглаж мөнгө босгох хүндрэлийг шийдвэрлэхийг оролдож байна гэж “BBC” агентлаг ярьж байна. Санхүүжилт босгох платформууд нь санхүүжилтээр цангасан жүжигчнээс технологийн бизнесийн гараагаа эхэлж байгаа хэн бүхэнд нээлттэй. Бизнесийн саналтай хэн бүхэн саналаа тавихад түүнийг нь хөрөнгө оруулалт хийх боломжтой, саналыг сонирхсон хөрөнгө оруулагчдад хүрэх болно.

Лос-Анжелес хотод амьдардаг оюутнууд болох 22 настай Jesse Genet, 24-тэй Stephan Angoulvant нар хэвлэл, дизайны компаниа байгуулахаар шийдэхэд гарааны зардалд 12,000 ам.доллар босгох хэрэгтэй болсон. Тэд дундын зуучлагч ашиглахгүй харин оронд нь “Kickstarter.com” вэб сайтанд бүртгүүлсэн. Энэ сайт нь бүтээлч урлагтай холбоотой салбарт бизнес эрхлэх гэсэн хэн бүхэнд нээлттэй.
Зураг дээр: Lumi Co компаниа байгуулсан Jesse Genet, Stephan Angoulvant
Төсөл санал болгож байгаа хүмүүс мөнгөний болон цаг хугацааны хязгаараа тодорхойлж өгөх ёстой. Гэхдээ дээд тал нь тэдэн доллар л босгож болно гэсэн лимит сайтнаас заадаггүй. Хэрвээ төслүүд тодорхойлсон хугацаан дотроо заасан санхүүжилтээ босгож чадвал мөнгөө авна. Хэрвээ чадахгүй бол төслийг дэмжих мөнгө санал болгосон хүмүүст вэб сайт мөнгийг нь буцааж өгдөг. Амжилттай санхүүжилт босгосон төслүүдээс “Kickstarter” таван хувийн шимтгэл авдаг. Энэ бол буяны ажил биш буцалтгүй тусламж ч биш. Энэ бол арилжаа, дэмжлэг гэж тус сайтыг үндэслэгч Perry Chen ярьж байна.
Genet, Angoulvant нар анхны санхүүжилтийн зорилтоо давуулан биелүүлж өөрсөнд нь нэг ам.доллараас нэг мянган ам.доллар хүртэл дэмжлэг үзүүлэхийг амалсан хүмүүсээс 13,598 ам.доллар босгож чадсан. Өнөөг хүртэл тус сайт 650 гаруй төслийг санхүүжүүлээд байгаа бөгөөд санхүүжилт авсан хүмүүс дунд дэлхийг ганцаараа завиар тойрон аялж байгаа эмэгтэй, анхныхаа CD-г бичүүлж байгаа хамтлаг, Афганистан руу явж улс төрийн шог зураг зурах гэж байгаа зураач хүртэл багтаж байна. 2009 оны дөрөвдүгээр сард байгуулагдсанаас хойш тус сайт дэлхий даяарх хүмүүсээс 70,000 гаруй бизнесийн төслийн санал хүлээж аваад байгаа  юм байна. Үүнтэй төстэй өөр нэг сайт гэвэл “Feedthemuse.net” хэмээх сайт бөгөөд Филадельфи хотод байрлаж буй тус сайт хөгжмийн урлагт хүч үзэж буй мэргэжилтнүүдийг холбож, санхүүжилтын ажилд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Үүнтэй төстэй үйл ажиллагаа явуулдаг онлайн санхүүжүүлэгчид улам бүр нэмэгдэх хандлагатай байна гэж зарим ажиглагч ярьж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж