Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс оюутнууд цахим картаар нийтийн тээвэрт зорчихоор болжээ. Цахим картыг ашигласнаар билет дамлан зарах, хуурамч билет гарах зэрэг олон зөрчлүүдийг арилгах аж. Нийтийн тээврийн газраас хөнгөлөлттэй зорчдог оюутнуудын мэдээллийн санг бүрдүүлж байгаа бөгөөд одоогоор мэдээллээ өгөөгүй 17 сургууль байгаа юм байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд тавдугаар сарын 1-нээс, ахмадууд зургадугаар сарын 1-нээс цахим картаараар нийтийн тээвэрт үйлчлүүлэх бол цахим картыг ашиглах хугацаа хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд 2009 үнэмлэхээр, ахмадууд 2008 үнэмлэхээр зорчих юм байна. Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэсэн, 200-300 ам.долларын өртөгтэй карт уншуулагч худалдаж авахаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд төлөвлөжээ. Уг карт уншуулагчид картаа хийснээр тухайн хүний зураг, мэдээлэл гарах бөгөөд мөн тэр өдөртөө хэдэн оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлсэн тоо тодорхой болох юм байна.
Ц.Эрдэнэ