Нийслэл хот Японы Шизүока мужтай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Нийслэл хот Японы Шизүока мужтай хамтран ажиллана

Нийслэлийн агаарын бохирдолыг буруулах сангийн урилгаар Япон улсын Шизүоко мужын Шизүокза хотын иргэдийн хурлын төлөөлөгчид өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга:  Нийсэл хотын санаа зовоосон асуудлыг нэг болох агаарын бохирдол.  Манай нийслэл хот 1.2 сая хүн амтай. Агаарын бохирдол маш ихтэй хот. Агаарын бохирдлыг буулуурах тал дээр шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр ирсэн,  АНУ-ын Мянганы сорилтын сантай хамтран цэвэр агаар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа мөн Япон улсын Жайка төсөлтэй ч хамтран ажиллаж байгаа гэдгээ дуулгалаа. Мөн нийслэлийн агаарын бохирдолын эх үүсвэрийн 60 хувь нь гэр хороололоос үүдэлтэй. байдаг. Тиймээс бид гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх тал дээр илүү анхааран ажиллаж байна гэдгээ хэлсэн юм. Үүний дараа Япон улсын Шизүока мужын төлөөлөгчид: биднийг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна, Япон улс агаарын бохирдол болон хөрсний бохирдолтой тэмцэхэд онцгой анхаарч ирсэн. Тэр утгаараа  агаарын бохирдолыг бууруулах зорилгоор маш өндөр ажиллагаатай тенхик технологийг бид нэвтрүүлж чадсан юм. Тиймээс та бүхэнтэй агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ. Уулзалтын төгсгөлд НИТХ-ын дарга Д.Баттулга: Танай улсын агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга замуудтай танилцуулахаар тус мужруу ажлын хэсэг явуулъя. Бидний цаашдын хамтын ажилгааны эхлэл өнөөдөр ийнхүү тавигдаж  байна хэмээн үзэж байна, Монгол орон бол хөгжих бүрэн боломжтой улс, харин Япон бол өндөр техник технологийг нэвтрүүлж чадсан орон. Тиймээс энэ хоёрыг хослуулан ажиллахад бид үр дүнд хүрч чадна гэдэгт эргэлзэхгүй байна гэж онцоллоо.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж