Оюутнууд гурван төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Оюутнууд гурван төрлийн тэтгэлэгт хамрагдах боломжтой

Засгийн газрын 2000 оны 201, 2008 оны 178 дугаар тогтоолыг 2012 оны нэгдүгээр сарын 18-ны 19 тоот тогтоолоор хүчингүй болгосон билээ.

Гэхдээ энэ тогтоол нь их, дээд сургуульд шинээр элссэн суралцагчдад хамааралтай, бөгөөд өмнө нь тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг сургуулиа төгсөх хүртэл нь төр хариуцсан хэвээр байх юм.

Харин оюутны тэтгэлгийг үндэсний тэтгэлэг, урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөр болон амьжиргааны зардал гэсэн хэлбэрээр олгохоор заажээ. Оюутнуудад олгож буй үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг хичээлдээ идэвхтэй суудаг, сургалт нь хэвийн явагдаж буй оюутнуудад олгох юм.

Түүнчлэн сургалтдаа онцгой амжилт гаргасан болон эрэлт ихтэй мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг энэ жилээс урамшуулж эхлэх гэнэ. Сургалтын амжилтаас хамаараад үндэсний тэтгэлгийг 50, 75, 100 хувь гэсэн ангиллаар нэмэгдүүлж олгох аж. Үүнд хамрагдахын тулд голч дүн нь 3.0 болон түүнээс дээш оюутан 50 хувийн урамшууллын тэтгэлгийг авна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад 720 болон түүнээс дээш оноо авсан сурагч, 3.2-оос дээш голчтой бакалаврын ангийн оюутнууд ч багтах юм.

Харин 75 хувийн тэтгэлгийг 3.6-аас дээш голчтой өдрийн ангийн бакалавр, магистр, докторын ангийн оюутнуудад олгоно. 100 хувийн тэтгэлэг нь БСШУЯ-наас зохион байгуулсан улсын олимпиадын эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадын шагналт байрт шалгарсан оюутнуудад хамаатай аж. Түүнчлэн хоёр дахь дээд боловсрол эзэмшиж байгаа тохиолдолд тэтгэлэг олгохгүй юм байна.

Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж