
Чуулга уулзалтыг Монгол, Японы харилцааг дэмжих "Түншийн холбоо" нийгэмлэг, Япон Улсын Ооита мужийн Хүний нөөцийн сургалт, бүс нутгийн солилцооны нийгэмлэгээс хамтран зохион байгуулах юм.
Энэхүү уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Шимизү, ГХЯ-ны Азийн газрын захирал, Улаанбаатар дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд, Ооита-Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцоно.