Туркт террорист ажиллагаа хийгдэв

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Туркт террорист ажиллагаа хийгдэв

Хамгийн сүүлийн мэдээгээр Туркийн Газиантеп хотод тэсрэх төхөөрөмжтэй машин дэлбэрсний улмаас наад зах нь найман хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархаджээ. Сирийн хилийн ойролцоох тус орны зүүн өмнөд мужийн захиргааны төв нь Газиантеп  юм.

Халдалага цагдаагийн байрны дэргэд хийгдсэн учраас хууль хяналтын байгууллагын олон хүн хэлмэгдсэн байв. Дэлбэрэлтийн долгионоор тэнд байсан олон машин сүйрэв. Цагдаагийнхан хэрэг үйлдэгчийг хайж байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж