Монголоос сурах гадаад хөрөнгө оруулалтын сургамж

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Монголоос сурах гадаад хөрөнгө оруулалтын сургамж

Австралийн сөрөг хүчний удирдагч Тони Аббот гадаадын хөрөнгө оруулалтын талаар, тэр дундаа Хятадын төрийн өмчит комданиудын хөрөнгө оруулалтын талаар нутагтаа шуугиан тариад байгаа энэ үед Монгол Улс өөрийн агуу том хөрштэйгөө хэрхэн хэлцэл хийж байгаа жишээг сургамж болгон өгүүлж болох юм.

Өнгөрсөн сард Австралийн сөрөг хүчний удирдагч Тони Аббот гадаад улс орны Засгийн газар болон гадаад орны төрийн өмчит компаниуд Австралийн компаниудыг худалдан авах нь Австралийн ашиг сонирхолд нийцэхгүй тул гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан хатуухан хууль батлах нь зүйтэй хэмэн мэдэгдэж нилээд шуугиан тариад амжсан билээ. Харин Хятадын тал энэ асуудлыг анхааран үзэж байгаа шинж харуулсангүй.

Магадгүй Хятад төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтын талаар барууны орнуудын болгоомжилсон, туйлширсан хандлагад дассан байх. Хятадууд энэ хандлагаа хажууханд нь орших хөршдөө ч бас харуулж байгаа юм.  

Энэ оны дөрөвдүгээр сард Айвенхоу Майнз (одоо Оюутолгой Ресурс нэртэй болсон) Хятадын Алиминум Корпорацид (Чалко) Саусгоби-гийн эзэмшлийн хувьцааны 58 хувиа худалдах шийдвэр гаргаснаа зарласан билээ. Чалко Монголд нүүрс олборлож буй “Саусгоби” компанийг нийт 1.5 тэр бум долларын үнэлгээтэй гэж үзжээ.

Айвенхоу Чалко-гийн энэ саналыг хүлээн авснаар 516-866 сая ам.доллар олж, уг мөнгөө өөрийн хэрэгжүүлж буй Оюутолгойн алт, зэсийн том төслийн уурхай барих шатанд шаардлагатай 6.2 тэрбум ам. долларын зарим хэсгийг олох боломжтой болох юм.  

Гэсэн ч энэ саналыг одоо болтол хүлээн аваагүй байгаа нь илт байна. Яагаад гэвэл өнгөрсөн долоо хоногт Чалко уг саналыг хэлэлцэх хүчинтэй хугацааг 30 хоногоор хоёр дахь удаагаа сунгасан юм.

Монгол Ардын намын удирдаж байсан Монголын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын талаарх явуулж байсан бодлого нь Чалкогийн хувьд гол асуудал болоод байсан юм. Зургадугаар сарын 28-нд явагдсан УИХ-ын сонгуулийн өмнө гадаадын компаниуд дотоодын стратегийн салбар дахь аж ахуйн нэгж, төсөлд 49-ээс дээш хувийн хувьцаа эзэмшихийг хориглосон шинэ хуулийг Монголын парламент баталсан юм.

Энэ хууль Чалко-гийн саналыг гацаанд оруулсан бол Оюутолгойд томоохон хөрөнгө оруулалт хийж, хувьцааных 66 хувийг худалдан авсан Рио Тинтогийн хувьд ч нилээд таагүй мэдээ юм. Түүнчлэн Саусгоби уг саналыг авах эсэхээ шийдэж байх хооронд Монголын Засгийн газраас Саусгоби-гийн уурхайн үйл ажиллагааг зогсоож, олборлолтын өмнө шаардлагатай хэд хэдэн тусгай зөвшөөрлийг шинээр олгохоос татгалзсан байна. Канадад бүртгэлтэй Саусгоби компани үүнийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн.   

Сонгуулиар олонхийн саналыг аваагүй ч гэсэн Ардчилсан намын дарга Норовын Алтанхуяг Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдаар сонгогдоод байна. Ардчилсан нам бусад намтай хамтран засгийн эрхийг барих юм. Шинэ Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтад эерэг өөрчлөлт авчирч магадгүй гэх хүлээлт байгаа юм. Учир нь, уг намын хэвлэлийн төлөөлөгч шинэ Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжийг эрэлхийлэх зорилгоор эрх зүйн тогтвортой орчинг хангана гэж мэдэгдсэн юм.

“Business Spectator” сэтгүүлийн 2012 оны наймдугаар сарын 13-ний дугаарт Стефен Бартоломюз бичжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж