Дэд сайд Б.Болор Ф.Жессентэй ганцаарчилсан уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Дэд сайд Б.Болор Ф.Жессентэй ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улс, Европын Холбоотой байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн гуравдахь шатны хэлэлцээ өнөөдөр 10.00 цагт болов. Энэхүү гуравдахь шатны хэлэлцээг тэргүүлэх Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Болор Европын Комиссийн Монголыг хариуцсан хэлтсийн дарга Ф.Жессенийг хүлээн авч ганцаарчилсан уулзалт хийсэн байна.
Өмнө нь Европын Холбоотой байгуулах ТХАХ-ийн хэлэлцээг албан ёсоор өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотноо эхлүүлсэн. Эхний шатны хэлэлцээг оны эхэнд Улаанбаатар хотод, хоёрдахь шатны хэлэлцээг гуравдугаар сард Брюссель хотод тус тус амжилттай хийж байжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж