Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Нутгийн хойд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн хойд  хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, Говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд
5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшиж бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж