Ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэв

Монгол банк хуваарь ёсоор өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа /наймдугаар сарын 21/ зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд юань болон ам.долларын худалдан авах санал ирүүлсэн байна. Монгол банк ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд, энэ удаагийн ам.долларын арилжаанд оролцсонгүй. Харин юанийн дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ирүүлсэн юань худалдан авах саналыг 214.4 төгрөгийн хаалтын ханшаар саналыг 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монгол банкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг Монгол банк долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж