Ирэх дөрвөн жилд Засгийн газарт ажиллах сайдууд

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Ирэх дөрвөн жилд Засгийн газарт ажиллах сайдууд

УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон парламент өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Ардчилсан намын 13 сайдыг, өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ИЗНН-ын нэг сайд, “Шударга ёс” эвслийн бүлгээс санал болгосон таван сайдыг тус бүр томилсноор Шинэчлэлийн Засгийн газрын танхим бүрдлээ. Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд 16 яам, 19 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна.

Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулбал:

Н.Алтанхуяг-Ерөнхий сайд  
Ч.Сайханбилэг-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
Д.Тэрбишдавга-Шадар сайд
Л.Болд – Гадаад харилцааны сайд
Х.Тэмүүжин – Хууль зүйн сайд
Ц.Баярсайхан – Барилга, хот байгуулалтын сайд
А.Гансүх – Зам, тээврийн сайд
Д.Ганхуяг – Уул уурхайн сайд
Я.Санжмятав – Хөдөлмөрийн сайд
С.Эрдэнэ – Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд
Н.Батбаяр – Эдийн засгийн хөгжлийн сайд
Л.Гантөмөр – Боловсрол, шинжлэх ухааны сайд
Ц.Оюунгэрэл – Соёл, спорт, аялал жуулчлалын сайд
Х.Баттулга-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд
Д.Бат-Эрдэнэ-Батлан хамгаалахын сайд
С.Оюун-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд
Ч.Улаан-Сангийн сайд
Н.Удвал-Эрүүл мэндийн сайд
М.Сономпил-Түлш эрчим хүчний сайд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж