
Монголд анх удаа сонгодог хөгжмийн удирдаачаар ахлуулсан симфони найрал хөгжим болон “BEST ДИЖЭЙ 2010” уралдаанд оролцогч Дижэй нар хамтран сонгодог электроник бүтээлүүдийг тоглох юм. Мэдээж сонгодог хөгжим нь электроник хөгжимтэй гайхамшигтай хосолдог ба энэ хослолыг “Orchestronic” гэж нэрлэсэн байна. Энэ зуны нээлтийн парти болох энэ арга хэмжээнд зориулан АНУ-аас гэрэл болон акустикийн тохиргоог хийхээр мэргэжлийн баг ирсэн байна. Арга хэмжээнд оролцох 6 Дижэй дан дангаараа сээт тоглохоос гадна хамтран тоглох юм. Монголд анх удаа хийгдэж байгаа энэхүү тоглолтын хөгжмийн найруулга, ноотлох, электронжуулах, сонгодогжуулах ажлыг Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Удирдаач Туулайхүү болон Аранжровшик Байдраг, Ооки мөн Best Дижэй’s 2010 хөтөлбөрийн оролцогч Дижэй нар найруулан хөрвүүлж бэлтгэж байгаа юм байна. Энэ нь манай Дижэй нарын ур чадварыг нээн харуулахаас гадна электрон хөгжимд дурлагч залууст цоо шинэ мэдрэмж өгөх юм.
Электрон хөгжим нь 2000-аад оны үед зарим Дижэй нар болон Амай Trance стилээр уран бүтээлүүдээ хийж эхэлснээр Монголд хөгжиж эхэлсэн бөгөөд одоо Дижэй Odonbat, Mongol mix project, Дижэй BTB, Ulzii, Zoloo, Bonze болон бусад олон Дижэй нар энэ стилээр уран бүтээлүүдийг туурвиж байна. Харин залуучуудын дунд хүчтэй газар аваад буй энэхүү урсгалыг Монголд хөгжүүлэх, энэ чиглэлээр ажилладаг залуучуудыг дэмжих зорилгоор Tiger translate хөтөлбөр нь сүүлийн жилүүдэд тогтвортойгоор олон зүйлийг санаачлан хийж байгаагийн нэг нь энэ шоу юм.
Ийнхүү энэ зуны нээлтийн парти “ORCHESTRONIC” нь 5 сарын 14-нд I’loft function house – д нүсэр бүрэлдэхүүнтэйгээр хийхнээ. Хотын залуусыг хүрэлцэн ирж цоо шинэ дуугаралт, мэдрэмжийг мэдэрч, өөрийн дэмждэг Дижэйг дэмжихийг урьж байна.