Монгол, Хятадын Гадаад харилцааны дэд сайдын түвшний зөвлөлдөх уулзалт өнөөдөр болов. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Фу Ин нар оролцлоо. Уулзалтын үеэр дэд сайд нар Монгол, Хятадын харилцааны өнөөгийн байдалд дүгнэлт өгч, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ. Мөн дэд сайд нар хоёр улсын ирэх 2013-2014 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна.
Мөн уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Фу Инийг хүлээн авч уулзжээ.
Д.ЖАРГАЛ