Сайд А. Гансүх агентлагуудад ажиллав

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Сайд А. Гансүх агентлагуудад ажиллав

Зам тээврийн сайд А.Гансүх өнөөдөр Авто тээвэр, Төмөр зам, Авто замын газраар орж салбарын ажил байдалтай биечлэн танилцлаа. Шинэ Засгийн газар 16 яам, 28 агентлагтайгаар үйл ажиллагаагаа явуулахаар болсонтой холбогдуулж, зам тээврийн салбарт дээр нэр дурдсан агентлагуудыг татан буулгаж байгаа юм. Тиймээс Зам, тээврийн сайд А.Гансүх дээрх агентлагуудад ажиллахдаа яамны дотоод бүтцэд орж байгаа  дээрх гурван байгууллагын чиг үүргийн талаар тэдний санал хүсэлтийг сонсч, энэ асуудлаар тодорхой санал хүргүүлэхийг үүрэг болгосон юм.

Агентлагын удирдлагууд Зам, тээврийн сайд А.Гансүхэд байгууллагынхаа өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн болон, цаашид хийх ажлынхаа талаар танилцуулж, яамны зүгээс дэмжиж шийдвэрлүүлэх асуудлууд байгаагаа ч илэн далангүй ярилаа. Тухайлбал, тэд боловсон хүчний асуудал учир дутагдалтай байгаа төдийгүй, зарим нэг ажлын давхардлыг арилгах хэрэгтэй байгаагаа сайдад уламжлав. А.Гансүх сайдын хувьд салбарынхантайгаа уулзаж ярилцахдаа ажлын уялдаа холбоогүй байдал, өөрсдөөсөө хамаараад хийчих зүйлд идэвхи санаачлага дутмаг байгаа асуудлыг шүүмжлээд, төрийн ажлыг түргэн шуурхай хүргэж, шинэ санал санаачлагатай ажиллахыг санууллаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж