
УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг өнөөдөр өндөрлүүлэх чигийг УИХ-аас барьж буй юм. Энэ дагуу 16.00 цагт зарласан чуулганы нэгдсэн хуралдаан удахгүй эхлэх гэж байна. Чуулганы танхимд УИХ-ын дарга З.Энхболд суудалдаа тухалсан байгаагийн зэрэгцээ УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Д.Эрдэнэбат, Ц.Оюунгэрэл нарын 10 орчим гишүүд хүрэлцэн ирээд байна. УИХ-ын дарга гишүүдийг чуулганы танхимд яаралтай хүрэлцэн ирж, хуралдаан хийх боломжоор хангахыг хүслээ.
Г.Дарь