McDonald’s шинэ үйлчилгээ туршжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

McDonald’s шинэ үйлчилгээ туршжээ

Дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ ресторан McDonald"s нэгэн шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр туршилтын ажилдаа оржээ.

Энэ нь PayPal үйлчилгээг ашиглан гар утсаараа төлбөр, тооцоо хийх үйлчилгээ юм. Энэхүү шинэ үйлчилгээний туршилтыг одоогоор Францад хийж байгаа бөгөөд Франц даяар байрласан McDonald"s-н  30 ресторанд  гар утасны программ  ашиглан төлбөр, тооцоогоо хийх боломжтой болжээ.

McDonald"s уг шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэнээр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангаж, тэдний сэтгэлд нийцсэн түргэн шуурхай үйлчилгээ болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Мөн тэд гар утсаараа төлбөр тооцоогоо хийх нь кредит карт болон бэлэн мөнгө ашиглахаас илүү хурдан, орчин үеийн үйлчилгээ гэж үзжээ.

Уг үйлчилгээг ухаалаг гар утастай хэрэглэгчид ашиглах боломжтой юм байна. Дашрамд сонирхуулахад, гар утсаараа төлбөр тооцоо хийхэд зориулсан Square, Google Wallet зэрэг гар утасны программууд байдаг аж.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж