Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Улаанбаатар хотод оюутны дотуур байрны хүрэлцээ дутмаг тул орон сууц түрээслэн суух оюутны тоо жилээс жилд нэмэгддэг байна. Харин түрээсийн байрны төлбөр энэхүү эрэлт хэрэгцээг даган өдөр өдрөөс өсч байгаа бололтой. Зуны харьцангуй буурдаг түрээсийн байрны үнэ тэнгэрт хадаж, нэг өрөө байрны түрээс дунджаар 400 мянган төгрөг болжээ. Харин нийтийн байрны хувьд хотын байрлалаас хамааран 80-100 мянган төгрөгийн түрээстэй байгаа гэнэ. Гэвч халаалт болон өрөөний хэмжээнээс шалтгаалан үнэ өсөх хандлагатай байдаг байна.
Э.САР