Ники Минаж “Америкийн шүтээн”-д нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Ники Минаж “Америкийн шүтээн”-д нэгдэнэ

“Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажиллах саналыг Америкийн рэппэр Ники Минажид тавьсан байна.

 “Us Weekly” сайтад нэгэн эх сурвалж мэдээлэхдээ “Ники Минаж “Америкийн шүтээн”-ий шүүгчдийн эгнээнд нэгдсэн. Хараахан гэрээ хэлэлцээр хийгдээгүй байгаа ч тэрбээр шүүгчээр ажиллах нь тодорхой болсон” гэжээ. Мөн өөр нэгэн эх сурвалж “Ники Минаж “Америкийн шүтээн”-ий шүүгчид 100 хувь тохирно. Гэхдээ тэрбээр бидэнд хараахан хариу ирүүлээгүй байна” гэж мэдэгдсэн байна.

Харин энэ талаар Ники Минаж өөрийн “Twitter”-тээ “Би “Америкийн шүтээн”-ий шүүгч болох талаар маш их бодож байна. Хэрвээ би үүнийг шүүхээр болвол миний мөрөөдөл биелэх нь тэр” гэж бичжээ. Америкийн шүтээний 12 дахь улирлын шоу энэ өвөл болох юм. Рэппэр Ники Минаж хамгийн сүүлд 2012 оны дөрөвдүгээр сард “Pink Friday: Roman Reloaded”  гэх  хоёр дахь цомгоо гаргаад буй билээ.

Мөн түүний “Starships" "Pound the Alarm" зэрэг синглүүд нь шилдэг арван синглд багтсан байна. 

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж