
McDonald"s уг шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэнээр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангаж, тэдний сэтгэлд нийцсэн түргэн шуурхай үйлчилгээ болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Мөн тэд гар утсаараа төлбөр тооцоогоо хийх нь кредит карт болон бэлэн мөнгө ашиглахаас илүү хурдан, орчин үеийн үйлчилгээ гэж үзжээ.
Уг үйлчилгээг ухаалаг гар утастай хэрэглэгчид ашиглах боломжтой юм байна. Дашрамд сонирхуулахад, гар утсаараа төлбөр тооцоо хийхэд зориулсан Square, Google Wallet зэрэг гар утасны программууд байдаг аж.
Б.АНХТУЯА