Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлээр дэлгүүр нээжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлээр дэлгүүр нээжээ

Булган аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дэлгүүр” гэсэн хаягтай нэгэн шинэ дэлгүүр нээгджээ. Энэхүү дэлгүүрийг тус аймгийн  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Мөрөөдөл” бүлгээс  санаачилсан байна. Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс дэлгүүрийн байрны түрээсийн төлбөрийг эхний ээлжинд хийх гэнэ. Тус дэлгүүр нээгдснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амжиргаанд ихээхэн хувь нэмэр болж байгаа аж. Учир нь тэдэнд хийсэн  зүйлээ зарж борлуулах нь хамгийн их хүдрэлтэй байжээ. Одоогоор дэлгүүрт монгол дээл, цамц, хантааз, хөөрөгний дайлан, дэр, хүүхдийн төрөл бүрийн тоглоом гэх мэт зүйлийг хийж тавьжээ. Тус аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс нутгийнхаа  сумдад  амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүрэн хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Мөн бүтээгдэхүүн хийх материалыг нь захиалгаар нийлүүлж байхаар төлөвлөөд байгаа юм байна.

                                                                                                                                              Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж