Америкийн нэрт кантри дуучин осолд оржээ

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Америкийн нэрт кантри дуучин осолд оржээ

Америкийн нэрт кантри урсгалын дуучин Ваенона Жүд ирэх долоо хоногийн ням гаригт Канад улсад болох өөрийн тоглолтыг цуцалжээ. Учир нь тэрбээр  нөхрийнхөө хамт мотоциклоор явж байгаад осолд орсны улмаас гэмтэл авсан гэнэ.

Хосууд Америкийн өмнөд Дакота мужийн Дийдвүд хотод явж байхдаа ийнхүү осолд орсон бөгөөд тэд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Түүний урлагийн замд ороход ихээр нөлөөлсөн хүн нь түүний ээж Наоми гэнэ.  Жүдигийн урлагийн карейр 1990 оноос эрчимтэй өссөн аж.

Тэрбээр нөхөр Моусертэй өнгөрсөн зургадугаар сард Теннессид хуримаа хийжээ.


Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж