Зам засварын ажилд 114 тэрбумыг зарцуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Зам засварын ажилд 114 тэрбумыг зарцуулж байна

Энэ жил нийт 114 тэрбум төгрөгийн зам засварын ажил хийгдэж байгаа. Тодруулбал, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр 17 төсөл боловсруулсан. Үүнд шинээр 17.6 км, өргөтгөн шинэчлэх 31.1 км, гүүрийн барилга засвар 151 метр замуудыг засварлаж байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5.58 км замыг шинээр барьж, 2.6 км замыг өргөтгөн шинэчилэх ажил дуусах шатандаа ороод явж байгаа. Одоогоор засварлахаар төлөвлөсөн нийт замын 90 орчим хувь, шинээр барих замын 10 хувийг тус тус хийгээд байна. Тиймээс энэ жилдээ багтаан шинээр эвдэрсэн замуудыг засварлах боломжгүй юм байна.

Одоогоор засвартай байгаа замууд

Хаалттай
замууд

Хэзээ дуусах
вэ?

100 айлын Сэлбийн гүүрний нэг тал

9 сарын 07 хүртэл

Сансрын тунелийн зүүн талын уулзвар

9 сарын 01 хүртэл

Бага тойруугийн уулзвараас Их
тойруугийн уулзвар хүртэл

энэ сарын 27 хүртэл

Баруун дөрвөн замаас Өгөөжийн уулзвар

 9 сарын 15 хүртэл

МУИС-ийн нэгдүгээр байрны өмнөх
уулзвараас Улаанбаатар банк хүртэл

тодорхойгүй


Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж