Монголын баг ААШТ-нд 14-т орлоо

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Монголын баг ААШТ-нд 14-т орлоо

Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн билээ. Цар хүрээгээрээ ази тивдээ эхний гуравт багтдаг нэр хүнд бүхий уг тэмцээнд Монголын баг эх орондоо зохион байгуулж байгаа гэдгээрээ давуу эрхээтэйгээр финалын 16 багт багтсан юм.

Наймдугаар сарын 18-нд эхэлсэн тус тэмцээний эхний шатанд 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан, гурав өдөр тойргоор тоглон дараагийн шатанд оролцох эрхээ авсан. Хэсэг тус бүрийн эхний гурван баг дараагийн шатанд шалгарах журмаар явагдсан эхний шатнаас Хонг-Конг, Сингапур, Монгол, Казакстаны багууд хасагдсан юм. Өчигдөр тэмцээний хоёрдугаар хэсэг эхлэн үлдсэн 12 баг “E”, “F” хэсэгт хуваагдан тоглож эхэлсэн бол эхний шатнаас хасагдсан дөрвөн баг 13-16 дугаар байрны төлөө тойргоор тоглон өнөөдөр сүүлийн тоглолтоо Спортын төв ордонд хийсэн юм. Сүүлийн тоглолтын байдлаар Монголын баг хоёр хожилтойгоор ААШТ-нд 14 дүгээр байрт шалгарлаа. Хэдийгээр Хонг-Конг, Монголын багууд хоёр хожилтойгоор тойргын тоглолтыг өндөрүүлсэн ч багууийн бөмбөг тоолон манай сагсчид 14-т шалгарсан юм. Тиймээс Хонг-Конгын баг хоёр хожилтой 13-т, Казакстаны баг нэг хожлоор 15-т, Сингапурын баг нэг ч хожил авч чадалгүй энэ удаагийн тэмцээнд 16-т тус тус бичигдлээ.

Түүнчлэн өнөөдөр өглөө Буянт-Ухаа спорт цогцолборт хоёрдугаар хэсгийн хоёр дахь өдрийн тоглолт боллоо. Үүнд:

10.00 цагт Филиппин, Тайваний багийн хооронд өрнөж, 88:83-аар Филиппиний баг дөрөв дэх хожлоо авлаа.

12.00 цагт Иран, Индонезийн багуудын тоглолт болж, 97:26-аар Иранчууд илт давуу оноогоор өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Одоогийн байдлаар Ираны баг нэг ч хожигдолгүй хэсэгтээ тэргүүлж яваа юм.

14.00 цагт  Саудын Араб, Бахрейны багын тоглолт болж, 72:75-аар Бахрейны баг хожлоо. 

Одоо Буянт-Ухаа спорт цогцолборт 18.00 цагт БНСУ, Ливаны багууд, 20.00 цагт Япон, Энэтхэгийн багуудын тоглолт болно.

22-нд Буянт-Ухаа спорт цогцолборт

  • 10.00 цагт Тайвань, Иран
  • 12.00 цагт Индонез, Саудын Араб
  • 14.00 цагт Бахрейн, Филиппин
  • 16.00 цагт БНХАУ, БНСУ
  • 18.00 цагт Ливан, Япон
  • 20.00 цагт Энэтхэг, Сириын багууд тус тус тоглоно.

Азийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд Буянт-Ухаа дахь спорт цогцолбор үргэлжилж байна. Спортын төв ордонды үүднээс Яармаг дахь Буянт-Ухаа спорт цогцолбор руу тоглолт үргэлжилж байх хугацаанд үнэ төлбөргүй автобусаар үйлчилж байгаа ба тоглолтын тасалбар 1000 төгрөг юм.

А.БАРСБОЛД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж