Төмөрлөгийн үйлдвэр хотхонтой болно

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Төмөрлөгийн үйлдвэр хотхонтой болно

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр Дархан сумын  нутагт “Төмөрлөг хотхон” байгуулах төсөл боловсруулж орон нутгаас газрын зөвшөөрөл авчээ. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч,  2007 оноос хойш улс, орон нутгийн төсөвт 52.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. “Төмөрлөг хотхон” байгуулах 46.5 га газрын ерөнхий төлөвлөлтөд 100 айлын амины орон сууц, 100 хүүхдийн цэцэрлэг, 960 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг, хоёр давхар спорт цогцолбор, 448 айлын орон сууц барихаар тусгажээ. Мөн авто зам, явган хүний зам, ногоон байгууламж, тоглоомын талбай, нийтийн орон сууц, үйлчилгээний барилга, эдэлбэр газартай амины орон сууц зэргийг байгуулах юм байна.
                                                                                                                                          Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж