Монголын рок, поп хөгжмийн урлаг, тэр дундаа орчин үеийн хөгжмийн олон талт урсгалаар бүтээл туурвидаг шинэ залуу хамтлаг, дуучдыг “UP MUSIC” продакшн дэмжин, жил бүр уламжлал болгон “Хичээлийн дараа” супер шоуг зохион байгуулж хэвшжээ. Уг шоу дөрөв жилтэйгээ золгож байна. Энэ удаа “UB Palce”-ын “Open Air”-т есдүгээр дүгээр сарын 1-нд болох ажээ. Тухайн жилд хүүхэд, залуусын анхаарлын төвд байсан хамтлаг, дуучид оролцож, хит дуунуудаа толилуулдаг, задгай талбайн хамгийн том шоу энэ удаа жүжигчилсэн, видео хосолсон өвөрмөц хэлбэрээр залууст хүрэх юм байна. Одоогоор шоунд оролцох хамтлаг, дуучдын нэрс эцсийн байдлаар гараагүй байгаа ч “UP Music” продакшны “Anemone” хамтлагийнхан голлох байр суурийг эзлэх аж. Тэд энэ үдэш тайзнаа өөрсдийн дуунаас бүрдэх амьд тоглолтоо фенүүддээ өвөрмөц, сонин байдлаар хүргэхээр зэхээд байгаа гэнэ.
Г.ДАША