Ямар ч байсан намын листээр УИХ- д сонгогдон байнгын хорооны дарга болтлоо өндөр аваад буй аз эз нь гийсэн З.Баянсэлэнгэ гишүүний энэхүү үйлдлийг намынх нь нөхөд дотооддоо авч хэлэлцэх сураг дуулдлаа. Хэрвээ эвслийн гишүүд түүнийг Н.Батцэрэг гишүүний бүрэн эрхэд халдсан хэмээн олонхиороо шийдвэл Тусгай хяналтын дэд хороогоор З.Баянсэлэнгэ гишүүн шүүлгүүлж мэдэх байдал үүсэх гэнэ. Нэг зүйлийг онцолход, хэрэв “Шударга ёс” эвслийн бүлэг өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаас сайд нарыг томилох хуулийн төсөл дээр завсарлага авсан бол ингэхдээ энэ долоо хоногийн пүрэв гаригт багтаан сайд нарыг томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлээгүй нөхцөлд УИХ тарж, бүр сонгууль дахих ноцтой байдал үүсэх байжээ.
З.Баянсэлэнгэ даврав
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн дунд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийн бүрэн эрхэд халдсан гэдэг томоохон маргаан дэгджээ. Учир явдлыг тодруулбал, өнгөрсөн баасан гаригт хуралдсан УИХ-ын анхдугаар чуулганы үеэр Ардчилсан намын сайд нарыг Засгийн газрын гишүүнээр томилох төслийг хэлэлцэхийн өмнө З.Баянсэлэнгэ гишүүн Н.Батцэрэг гишүүний картыг суга татан авч гарч оджээ. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Г.Уянгын картыг сугалж авах оролдлого хийгээд бүтэлгүйтсэн аж. УИХ-ын гишүүн Г.Уянга гараараа картаа дарж авч үлдсэн байна. З.Баянсэлэнгэ гишүүн ийм үйлдэл гаргасан нь эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авах ёстой. Н.Энхбаяр даргыг шоронгоос гаргахгүй бол Ардчилсан намын Засгийн газрыг байгуулахгүй гэж шахалт үзүүлсэнтэй холбоотой аж. Харин Н.Батцэрэг дарга “Завсарлага авахгүй” гэсэн хариуг өгсөн нь ийнхүү карт сугалж гүйхэд хүргэсэн бололтой.
Г.ДАРЬ