Нохойны ухаалаг хүзүүвч

Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

Нохойны ухаалаг хүзүүвч

Хайртай нохойгоо зуны халуун өдөр машиндаа орхиод мартах нь нохой тэжээгчдийн дунд элбэг тохиолддог тухай нэгэн сонирхолтой судалгаа хийжээ.

Үүнтэй холбогдуулан зохион бүтээгчид "Dog caller" нэртэй энэхүү хүзүүвчийг бүтээсэн ба энэ нь таны нохойг хэцүү байдалд орох үед танд сануулга өгөх үүрэгтэй юм.

Энэхүү хүзүүвч нь нохойны эргэн тойрны температур цельсийн 26.5 градусаас хэтрэх үед таны гар утсанд автоматаар текст илгээх чадвартай.

Та нохойндоо энэхүү хүзүүвчийг зүүлгээд орхиход та хайртай “найздаа” санаа зовох хэрэггүй байх болно.

Энэхүү хүзүүвч нь дараа жилээс 20 ам.долларын үнэтэй худалдаалагдаж эхлэх ажээ.

                                                                                                                                          Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж