Хуучирсан мэдээ: 2012.08.21-нд нийтлэгдсэн

MIT болон Харвардын  их сургууль, Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачид хамтран робот өтийг бүтээжээ.

Тэд энэхүү өтөө "Meshworm" хэмээн нэрлэсэн ба уг өт нь жинхэнэ өттэй ижил булчингаа сунгаж агшаах зэргээр маш олон хөдөлгөөнүүдийг хийх чадвартай.

Мөн маш сайн материалаар хийгдсэн тул дээрээс нь гишгэх болон алхаар цохиход эвдрэхгүй байх аж.

Мөн энэхүү өтөнд нано компьютер болон камер суурилуулах боломжтой тул ирээдүйд эмч нар энэхүү өтийг хүний биен дотор оруулж ашиглах боломжтой хэмээн үзэж байгаа гэнэ.

                                                                                                                                       Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж