Түүний энэхүү мэдэгдэл нь Ассадын дэглэмийг эсэргүүцсэн бослогыг нугачин дарахын тулд химийн зэвсэг хэрэглэх вий гэх олон улсын түгшүүрийг нэмэгдүүлсэн юм.
Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Башар аль-Ассадад хандан химийн зэвсэг хэрэглэхгүй байхыг сануулсан мэдэгдэл хийсэн билээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Сирийн химийн зэвсгийн талаар дахин мэдэгдэл хийсэн байна.
Тэрбээр“Цагаан ордон”-д хийсэн мэдэгдэлдээ “Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд АНУ Сирийн иргэний дайнд оролцохгүй гэсэн бодлоо өөрчлөх болно. Энэ бол зөвхөн Сирид хамаатай асуудал биш, гадны орнууд болон хөрш Израйльд ч хамаатай. Түүнчлэн бидэнд ч хамаатай” гэжээ.
Мөн Обама цааш нь Башар аль-Ассад болон түүний хамсаатнуудад хандан “Сири улсын байдал “улаан шугаман”-д байгаа. Хэрвээ бид Сирид химийн зэвсгийн нөөц байгаа гэсэн шинж тэмдэг ажиглах юмуу ашиглаж байгааг мэдвэл би өөрийн бодлого, төлөвлөгөөгөө өөрчлөх болно” гэж анхааруулсан байна.
НҮБ-ын мэдээлсэнээр Сирид үүсээд буй иргэний дайны хөлд 18 мянга гаруй хүн амь үрэгдэж, 170 мянга гаруй хүн Сири улсаас дүрвээд байгаа бөгөөд 2.5 сая хүнд наад захын тусламж хэрэгтэй байгаа юм байна.