“Шилмэл загвар” компаниас зохион байгуулж буй “Mongolian beauty-2012” загварын тэмцээний төгсгөл шатны шалгаруулалт наймдугаар сарын 29-нд “Богд хааны ордон” музейд болох гэнэ. Өмнө нь загварын тэмцээн хэзээ ч музейд зохиогдож байгаагүй болохоор энэ жилийн шалгаруулалт өвөрмөц орчин бүрдүүлэх биз ээ. Тэмцээний эхний шатанд 150 гаруй залуус өрсөлдсөнөөс эцсийн шатанд 27 оролцогч тунаж үлдээд байгаа аж. Тэмцээний ерөнхий зохион байгуулагч, тайзны алхааны багшаар 2010 оны топ модель Э.Сэлэнгэ ажиллаж байгаа гэлээ. Тэрбээр олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцож байсан туршлагатай тул энэ жилийн шалгаруулалтыг олон улсын жишгээр зохион байгуулахыг зорьж байгаа ажээ.
Э.Сар