
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогчоос БШУ-ны сайдад захидал ирүүлж, "Зам засварын ажил удааширсан учир нийт 17 цэг дээр зам хаана. Тиймээс замын ачаалал ихсэх тул хичээлийн шинэ жилийн нээлтийг аравдугаар сарын 01-нд эхлүүлэх"-ийг хүссэн байна. Энэ тухай захирлуудад танилцуулахад бүгд “Боломжгүй” гэсэн хариулт өгч, харин зам засварын асуудалтай холбогдуулан хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 01-нд буюу бямба гаригт хийхээр болжээ.
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин.