![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/8/626f768b2cdfaa56/75f67d3753cc9c3eoriginal.jpg)
ОХУ-ын Красноярск хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн болж, Оросын мужууд болон Монгол, Узбекистаны жүдочид өрсөлджээ. Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Д.Амартүвшин (“Хилчин”), 66 кг-ын жинд ОУХМ Б.Хишигбаяр (“Женко”) нар алт, 90 кг-ын жинд ОУХМ Б.Жанчивдорж (“Хүч”) мөнгө, 81 кг-д залуу бөх Х.Цогтгэрэл (Алдар-МУБИС) хүрэл медаль хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч үзсэн “Женко” клубийн тамирчин Н.Саранзаяа мөнгөн медалийн эзэн болжээ. Баг тамирчдыг дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, У.Эрдэнэбаатар, П.Хаштогтох нар удирдан оролцлоо хэмээн
Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.